Introducing Kotoba

gds gsa gsd g ds g s ga sgdsa,
free to use on your Joomla site.

Download

  • UNEP-ийн захирал Achim Steiner айлчиллаа.

    2013 оны 6-р сарын 4-5 нд UNEP-ийн захирал Achim Steiner тэргүүтэй зочид ХБЦГ-т зочилж манай үйл ажиллагаатай танилцлаа.

    Цааш нь

  • Хустайд зочлоорой

    Та Хустайн Байгалийн Цогцолборт газарт ирснээр дуу чимээ багатай байгалийн үзэсгэлэнт газар буга, тахь, тарвага зэрэг ховордсон амьтдыг дэргэдээс нь харах боломжтой.

  • Унага үрчлэх

    Та манайд 110$ төлөөд Тахийн унаганд нэр өгөх боломжтой. Ингэснээр жил бүр хэвлэгдэн гардаг дэлхийн тахийн жагсаалт номонд орно.

Эрхэм таны амар амгаланг айлтгая.

Монголын нэр сайтай тусгай хамгаалалттай газруудын нэг – Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ)-ын цахим мэдээлэл рүү орж, бидний ажил үйлсийг сонирхон буйд тань талархлаа илэрхийлье.

Монгол улсын Засгийн газар ХБЦГ-ын хамгаалалтын захиргааны үүргийг Хустайн цогцолборт газар төв (цаашид Хустай төв гэе)-Төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр шилжүүлсний дагуу бидтус цогцолборт газрын менежментийг хариуцан ажилладаг юм. 2003 онд байгуулагдсан манай төв тус цогцолборт газрын экосистем, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалахын зэрэгцээ экологи, биологи, тахь судлалын чиглэлээр олон улсын хэмжээнд судалгаа сургалт зохион байгуулах, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг олон ажил эрхэлдэг.

Дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу – тахийг  сэргээн нутагшуулах хөтөлбөр 1992 оноос амжилттай хэрэгжиж одоо Хустайн нуруу дэлхий дээр хамгийн олон тахьтай (220) газар болоод байна. Голландын иргэн Ян Боуман, түүний гэргий Инге Боуман, Анктрактидэд монголоос хамгийн анх очиж ажилласан доктор Ж.Цэрэндэлэг нар энэ буянт үйлсийн санаачлан эхлүүлсэн билээ.

 

Манайх дараахь байгууллагуудын гишүүн:

Flowers of Hustai National Park

20$-р зарагдах энэ номонд ХБЦГ-ын цэцэгс болон Монгол оронд ургадаг ихэнх цэцгийг үзэж болно.

Birds of Hustai National Park

20$-н үнэтэй энэ номноос та ХБЦГ-т байгаа бүх шувуудыг харж болно.

Przewalski's horse Coming to Mongolia

25$-р зарагдах энэ номонд ХБЦГ-т тахь яаж ирсэн талаар бүх зүйлс байгаа.