Байршил

Байршил

     ХБЦГ нь Улаанбаатар хотоос баруун тийш 100 км-т, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумдын заагт дорнод уртрагийн 105023'-105037', хойд өргөргийн 47035'-47052' солбицолд оршино. Газар нутгийн хэмжээ 50.6 мянган га, хойноос урагшаа 26 км, баруунаас зүүн тийшээ 34 км үргэлжилнэ. Харьцангуй бага орон зайд байгалийн бүс, бүслүүрийн олон төрлийг багтааснаараа өвөрмөц онцлогтой. Өмнөт хэсгээр Монгол орны томоохон гол Туул урсах ба түүний хөндийн зурвас хээр нь уулын хээртэй хил залгана. Yндсэн тайгаас алслагдаж “арал” маягтай тасарч үлдсэн багахан ойн сан бүхий ойт хээр, говийн шинж төрхийг илэрхийлэх элсэн довцогуудтай нь тус цогцолборт газрыг өвөрмөц төрхтэй болгодог.