БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Судалгаа
Экосистем, ландшафт, бүлгэмдэл, зүйл, популяцийн түвшинд бүхий л суурь асуудлыг хамарсан өргөн хэмжээний судалгааг өөрийн судлаачид болон дотоод, гадаадын их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран зохион байгуулдаг.
Дотоодын их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүд
- Монгол улсын боловсролын их сургууль
- Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль
- Монголын үндэсний их сургууль
- Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон Сорилийн биологийн хүрээлэн
- Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэн
- Шинжлэх ухааны академийн Гео-экологийн хүрээлэн
- Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Гадаадын их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүд
- Foundation Reserves for the Przewalski Horse the Netherlands
- Utrecht University of the Netherlands
- Wageningen University of the Netherlands
- Tokyo, Kyoto, Nagoya, Tsukuba, Okayama, Obihiro, Azabu, Rakuno Gakuen University of Japan
- Senckenberg Museum of Natural History Goerlitz, Germany
- Senckenberg Biodiversity and Climate Research Centre (BiK-F), Germany
- Smithsonian Conservation Biology Institute, USA
- Zoological Soceity of London, Steppe Forward Program
Зэрэг горилох судалгаа
Тодорхой зорилго, чиглэл бүхий дотоод, гадаадын их, дээд, сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтарсан судалгаанаас гадна улс, олон улс, засгийн газрын байгууллагуудын тэтгэлэг (Fellowship, Scholarship)-т хамрагдсан шат, шатны судлаачид өөрсдийн зэрэг горилсон судалгааг Хустайн байгалийн цогцолборт газарт хийдэг. Өнгөрсөн хугацаанд 50 гаран хүн магистр, 20 орчим хүн докторын зэрэг хамгаалжээ.