БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Үйл ажиллагаа
- - ХБЦГ-ыг байгуулах болсон үндэслэл, шаардлага, түүх, хүрсэн үр дүн, төлөвлсөн үйл ажиллагаа, түүний хэрэгжилт, явцыг орчны бүсийн малчид, иргэд, бүлэг нөхөрлөл, нутгийн өөрөө удирдах байгууллагад ухуулан таниулах, сурталчлах,
- - Нутгийн иргэдэд түшиглсэн байгаль хамгааллын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх,
- - Байгаль хамгаалалд талуудын оролцоог хангах үзэл баримтлалыг хэрэгжүүлэх,
- - Нутгийн иргэдэд түшиглсэн аялал, жуулчлалыг хөгжүүлэх,
- - Нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах,
- - Малаас бусад орлогын эх сурвалжийг олшруулах, малыг эрүүлжүүлэн борлуулалтыг сайжруулах замаар тоо толгойг тодорхой хэмжээнд барьж, бэлчээрийн даацад тулгуурлсан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх,
- - Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бараа, бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах, чиглэлийн сургалтыг байнга зохион байгуулах,
- - Буцалтгүй тусламж, бага хүүтэй жижиг, дунд зээлээр гарааны бизнесийг дэмжин малаас бусад орлогын эх сурвалжийг олшруулах,
- - Мал, мах, сүү, ноос, ноолуур, арьс, шир, жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах дотоод, гадаадын зах зээл олох, зуучлах,
- - Орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад байгаль хамгааллын үзэл баримтлалыг сурталчлан таниулах, байгаль орчны өндөр боловсролтой иргэн болгон төлөвшүүлэх,