БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Үйл ажиллагаа
1. Дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу-тахийг авран хамгаалж, сэргээн нутагшуулан, байгальд өөрөө өөрийгөө зохицуулах чадвар бүхий бие даасан популяци бий болгох,
2. Тахь нутагшуулалттай холбоотойгоор дам хамгаалагдсан, бүс нутаг, олон улсын хэмжээнд нэн ховордсон амьтан, ургамлын зүйлийг хамгаалж, тайван, тааламжтай амьдрах орчныг бүрдүүлэх,
3. Ландшафт, экосистем, бүлгэмдэл, популяцийн түвшинд, урт хугацааны өргөн хэмжээний нарийвчилсан судалгаа зохион байгуулж, шинжлэх ухаанд суурилсан хамгааллын менежментийг хөгжүүлэх,
4. Байгальд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэн, орлогоор нь байгалиа хамгаалах, урт удаан, жигд тасралтгүй, тогтвортой, үр дүнтэй санхүүгийн эх сурвалж болгох,
5. Нутгийн иргэдийн идэвхтэй оролцоонд түшиглсэн байгаль хамгааллын тулгуур үзэл баримтлалыг эх орондоо хөгжүүлэх, дэлгэрүүлэх үүднээс хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн иргэдтэйгээ нягт хамтран ажиллаж, бүлэг, нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, малаас бусад өрхийн орлогийн эх сурвалжийг дэмжих замаар даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлэн иргэдийн амжиргааг дээшлүүлэх,
6. Евразийн хээрт ээлж дараалан төр улсаа төвхнүүлж явсан нүүдэлч овог аймгуудын үлдээсэн түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.