Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Search in posts
Search in pages

Хустайн байгалийн цогцолборт газар

     Эрхэм таны байгаль хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмэрт тань гялайлаа. Учир нь “Хустайн цогцолборт газар” төв нь Монгол улсынхаа төсөвт өчүүхэн төдий ч дарамтгүйгээр байгалиа хамгаалан, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байдаг ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу-тахь (Equus ferus przewalskii Groves, 1986)-ийг сэргээн нутагшуулахын зэрэгцээ бүс нутаг, олон улсын хэмжээнд нэн ховордсон олон зүйл амьтан, ургамлыг бүхэлд нь хамгаалж, хамгаалагдсан амьтдаа байгальд элэг сэтгэлтэй аянчин, жуулчин хэн бүхэнд үзүүлэн, олсон орлогоороо байгалиа хамгаалдаг. Манай цахим хуудсанд зочилж буйгаараа та ч гэсэн бидний нэг, байгаль хамгааллын элч, төлөөлөгч болж, танд хүрэх зөв, цэгцтэй мэдлэг, мэдээлэл таны оюуны болоод ажил хэргийн хэрэгцээг хангаж, хамтын ажиллагааг хөгжүүлэн, Монголын байгаль үеэс үед, үрийн үрд, үүрд хадгалагдан үлдэнэ гэдэгт гүнээ найдаж байна.

Дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу-тахь

    Тахийг дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу хэмээн адуу судлалаар мэргэшсэн ихэнх судлаачид хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн сүүлийн, цор ганц байгаад зогсохгүй нэгэнтээ байгальд бүрмөсөн устаж байсан ээдрээт хувь тавилантай адуу юм. Адууг дээдлэн шүтэх Монголчуудын л нутагт толгой хорогдон мэнд үлдсэн хэдий ч, байгалийн болон болон хүний олон хавсарга хүчин зүйлсийн улмаас байгальд бүрмөсөн устаж, гагцхүү цөөн тооны бодгаль гадаад орнуудын амьтны хүрээлэн, нөөц газруудад хүний гар дор өсөн үржсэнийг нь өдгөө эгүүлэн суллаж, сэргээн нутагшуулж байна. Адууны овгийн бусад амьтдаас хамгийн сүүлд буюу 1881 онд шинжлэх ухаанд танигдаж, 1969 онд байгальд бүрмөсөн устаж, 1992 оноос эх нутагт нь сэргээн нутагшуулж буй юм. Анх 1992 оны 6-р сарын 5-нд, Дэлхийн байгаль хамгаалах өдөр 16 тахь эх нутгийнхаа хөрсөнд гишгэсэн бол түүнээс хойш 4 удаагийн тээвэрлэлтээр 68 тахь нэмж авчран, нийтдээ 84 тахь нутагшуулсан нь өдгөө 330 гаран тоо толгойд хүрч, Дэлхийн хамгийн олон тахьтай нутаг болоод байна.

Хустайн байгалийн цогцолборт газар

     Эх орныхоо унаган байгаль, уул ус, ургамал амьтныг үр хойчдоо өвлүүлэн үлдээхээр нийт газар нутгийн 30%-ийг улсын тусгай хамгаалалтад авахаар зорьж, өдгөө 17.86%-тай тэнцэх 28 сая га талбай бүхий 102 тусгай хамгаалалттай газар 33 хамгаалалтын захиргаатайгаар үйл ажиллагаагаа явуулж буйн нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар юм. Дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсанаараа өвөрмөц онцлогтой. Анхны 16 тахь авчирсаны дараа 1993 онд “Байгалийн нөөц газар”-ын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд “Байгалийн цогцолборт газар” болгон хамгааллын зэрэглэл ахиулсан. Өдгөө тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлыг 54 хүнтэй хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж байна.

Мэдээ, Мэдээлэл

Хамраараа харилцах

Энэ нь 2 тахийн хамраараа харьцах харьцаа. (Эсвэл хамар биеийн харьцаа) Тахиуд бие биеийгээ үнэрлэж хамраараа мэдээлэл авдаг байна. Гэхдээ энэ мэдээллийг хэрхэн дамжуулдаг цааш нь хэрхэн хүлээн авч байгаа нь одоо болтол сайн судлагдаагүй байна.

Ойролцоо харилцаа

Нас болон гэр бүлийн хамаарлаасаа болон тахиуд бие биеэсээ хэр ойрын зайд бэлчиж зогсож байгаа нь чухал ач холбогдолтой байна ( унага эхээсээ холддоггүй гэх мэт). Энэ зай нь тахь хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой ба сүрэг доторх эвтэй байдлыг бэхжүүлдэг байна.

Сүрэг үүсгэх

Тахь нь цөөн тоогоор сүрэг үүсгэдэг. Сүрэг нь нас биед хүрсэн азарга, нэгээс гурван тооны гүү ба унагануудаас бүрдэнэ. Түүнчлэн залуу азарганууд ба сүргээсээ хөөгдсөн бусад сүргийн гишүүд тусдаа сүрэг үүсгэдэг. Сүрэг үүсгэсэн тахиуд дарааах зан авирыг үзүүлдэг.

Дэлгэрэнгүй үзэх