дэмжигчид

Written by Super User on . Posted in Аялал жуулчлал

Тахь нутагшуулахад тусалж буй буянтнууд

Өдгөө манай гараг дээр үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу-тахийг хамгаалах, байгальд буцааж зэрлэгшүүлэх буянт үйлст хувь нэмрээ оруулах, туслах гэсэн сайн санаат хүмүүс янз бүрээр тусалдагийн нэг нь тахийн унага үрчлэн, нэр өгдөг явдал юм. Хүссэн хэн боловч тахь хамгаалахад 100 гаас доошгүй ам. доллар хандивлаж, тухайн жилд төрсөн нэг унага зүслэн үрчилж, нэр хайрладаг. Тэр нэрээр жил бүр Праг хотноо хэвлэгддэг дэлхий дээрх бүх тахийн удмын бүртгэлд бүртгэгдэн, түүх нь  хөтлөгддөг.  Одоогийн байдлаар Хустайн нуруунд төрсөн унагануудад  20 гаруй орны 200 гаруй иргэн, байгууллага  нэр хайрлаад байна.  Тэдгээрээс заримыг нь дурьдваас:

Нэр хайрласан хүмүүс

Тодруулга

Унаганд хайрласан нэр

Унаганы хүйс

Он

 Н. Багабанди

 Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч

 Нарстай

Эр

1995

 Филипп

 Эдинбургийн Хунтайж

 Белморал

Эр

1997

 Корен Лепаж

 Францын Байгаль орчны сайд

 Кабург

Эм

1997

 Жулия Робертс

 Холливудын нэрт жүжигчин

 Мөнхсанаа

Эр

1999

 Сунг Янг

 Өмнөд Солонгосын ерөнхий прокурор

 Бима

Эр

2000

 Николай Янков

 Болгарын Засгийн газрын гишүүн

 Пагани

Эр

2002

 Леонид Васильевич Потапов

 Буриад улсын ерөнхийлөгч

 Аргада

Эр

2004

 Коике Юрико

 Японы Байгаль орчны сайд

 Сараана

Эм

2004

 Ц.Саранцэцэг

 Амьдрах урлаг төвийн тэргүүн

 Сарансувд

Эм

2004

 Бруно Роби

 Италийн жуулчин

 Карина

Эм

2005

 Б.Бат-эрдэнэ

 Дархан аварга

 Аварга

Эр

2005

 Күүк Крестини

 Австралийн жуулчин

 Күүки

Эм

2006

 Вилъям ба Максима Александр

 Нидерландын ханхүү, гүнж

 Амексияа

Эм

2006

 Н.Энхболд

 УИХ-ын дэд дарга

 Зуун мод

Эр

2006

 Ж.Гүррагчаа

 Сансрын нисгэгч

 Салют

Эр

2006

Ban Ki Monn

НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга

Энхтайван

Эр

2009

НИТАЖ

Written by Super User on . Posted in Аялал жуулчлал

Нутгийниргэдэдтулгуурласанаялалжуулчлал

(НИТАЖ)

ХБЦГ-ын орчны бүсд жуулчид хүлээн авч, монголчуудын уламжлалт зан үйл танилцуулж үйлчилдэг малчдын 10 гаруй бүлэг бий. Тэд 5 жил НИТАЖ эрхэлж багагүй туршлагажсан. Жуулчид хонуулдаг  тусгай гэртэй. Малчдын бүлгүүд нүүдэлчдийн ямар зан үйл, уламжлалт арга ажиллагааг жуулчдад үзүүлдэг вэ?

  • Арьс гандах, хэдрэгдэж элдэх, энчлэх, дээл хийх
  • Сур талхидаж элдэх, чөдөр ногт зангидах
  • Хонь, ямаа, үнээ, гүү саах, төрөл бүрийн цагаан идээ хийх
  • Дээл хантааз оёх, буриад гутал хийх
  • Дээс томох, утас ээрэх
  • Эсгий дуглуурга, ширдэг ширэх
  • Араг, савраар аргал түүх
  • Шагай шүүрэх, бөгцөг няслах, морь уралдуулах зэрэг үндэсний наадгай
  •  Урьдчилсан захиалгаар зарим малчдын бүлэг бэсрэг наадам, морин тэргээр нүүх, уламжлалт аргаар эсгий хийхийг үзүүлнэ.

Тусгай аялал

Written by Super User on . Posted in Аялал жуулчлал

“Монголын говь” тусгай аялал

 Манай байгууллага өөрийн унаа, орчуулагчтайгаар Улаанбаатараас юмуу Хустай жуулчны баазаас доорх маршрутаар 7-10 хоногийн тусгай аялал зохионо.

  1. Сүм хөх бүрд. Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт талын бяцхан нууран дундах арал дээр Дулдуйтын Данзанравжаагийн санаачлан байгуулсан чулуун сүмийн хуучин тур. Эргэн тойронд нь өндөр ургасан сэгс шүранхайлан давалгаалж, усанд нь ангир нугас галуу хөвнө. Усан дундуур тавьсан нарийан зөргөөр сүмийн тур руу очно.
  2. Баян заг. Өмнөговь аймгийн Булган сумын нутагт байх Баян заг хэмээх газар нь заг, усан шар мод зэрэг бутлаг ургамалтай, улаан шавран эрэг ганга бүхий говь цөлийн төрхийг тод харуулсан газар
  3. Ёлын ам. Гурван сайхан ууланд цавчим ханан хавцлыг холбосон мөсөн тагт зуны аагим халуунд ч байж л байна. Доогуур нь уулын цэнгэг горхи харгин урсана.
  4. Хонгорын элс. Алтайн нурууны үргэлжлэл сүмбэр хөх уулсын хоорондох хөндийд баруун хойноос зүүн урагшаа 180 км үргэлжилсэн 5 км өргөн элсэн манхнууд. Алтан шаргал манхны ёроолоор ногоон зүлгэн дундуур бяцхан хөх горхи мурилзан урссан баян бүрд.
  5. Улаан цутгалан. Орхон голын энэхүү хүрхрээ нь моонголын үзэсгэлэнтэй газруудын нэг.
  6. Төвхөн хийд. Хөвчид уулын орой дээр барьсан энэхүү хийд нь манай түүх соёлын нэгэн нандин өв юм.
  7. Эрдэнэ зуу. Эртний Монгол улсын нийслэл Хар хорум хотын суурин дээр 1585 – 1782 онд байгуулагдсан, 108 суварга бүхий хэрмэн хана, 18 сүм дуган (Урьд 500-гаад барилгатай байсан). Эрдэнэ зуу нь монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд юм.
  8. Элсэн тасархай. Уул, тал, ус гол, элс хосолсон сонин газар.
  9. ХБЦГ.

 

Энэ маршрутаар 1600-2000 км аялана.

Хустайн аялал

Written by Super User on . Posted in Аялал жуулчлал

Хустай байгалийн цогцолборт газар нь тахь, буга, шувуу зэрэг ховордсон ан амьтан үзэх мөн байгалийн сайханд цэцэгсийн аялал хийх өргөн боломжтой юм.  Танд манайх дараахь аялалуудыг санал болгож байна:

 

             Уулын дугуй түрээслэн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсийн зөвшөөрөдсөн хэсгээр аялж, ан         амьтад, шувууд, түүх соёлын зарим дурсгалт зүйлс үзэж болно.

  •  Морин аялал

15 номхон морь америк эмээлтэй.

Мойлт бааз

Written by Super User on . Posted in Аялал жуулчлал

Хустайн нуруунд Мойлт хэмээх жижиг бааз бий.  Энэ бааз Y-IX сард ажиллаж, хоногт 25 хүнд үйлчилдэг.

зураг:

We are members

 

Flowers of Hustai National Park

20$-р зарагдах энэ номонд ХБЦГ-ын цэцэгс болон Монгол оронд ургадаг ихэнх цэцгийг үзэж болно.

Birds of Hustai National Park

20$-н үнэтэй энэ номноос та ХБЦГ-т байгаа бүх шувуудыг харж болно.

Przewalski's horse Coming to Mongolia

25$-р зарагдах энэ номонд ХБЦГ-т тахь яаж ирсэн талаар бүх зүйлс байгаа.