Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Бичсэн Super User on . Posted in Мэдээлэл

Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ.  

Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв-төрийн бус байгууллагаар 10 жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрлөө.

 

Улсын тусгай хамгаалалттай газарт менежментийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг нарийн чанд мөрдөх, санхүүжилтийг шийдвэрлэх, аялал жуулчлал, олон улсын чанартай судалгаа шинжилгээний ажлыг явуулах зарчмын талаар тодорхой тусгаж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг БОНХ-ийн сайдад даалгалаа.

“Хустай цогцолбор газар” төв нь тус цогцолборын хамгаалалтын захиргааны үүргийг 2008 оноос гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм.

Тус төв гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Хустайн цогцолбор газар олонд танигдсан, менежмент сайтай, үлгэр жишээ тусгай хамгаалалттай газруудын нэг болж чадсан гэж салбарын яам үнэлж байна. Хамгаалалтын захиргааны үүргийг улсын төсвөөс санхүүжилт авахгүйгээр гүйцэтгэдэг байна.