Jan Bauman scholarship

Бичсэн Super User on . Posted in Хустайн нуруу

Jan Bauman scholarship

In 1998 the Foundation for the Preservation and Protection of the Przewalski Horse (FPPPH, the Netherlands) initiated a special grant in remembrance of its former chairman Jan Bouman, who passed away two years earlier.

Through this grant - the "Jan Bouman Scholarship" - each year one Mongolian postgraduate is being offered the opportunity to participate full-time in the field research programme on the free roaming Przewalski horses in Hustai National Park, or for the conservation of the species in the for the steppe ecosystem relevant research.

Download the brochure in .pdf format with further details on the "Jan Bouman Scholarship" (201 kb).

Эрдмийн зөвлөл

Бичсэн Super User on . Posted in Хустайн нуруу

  • Өөртөө эрдмийн зөвлөлтэй. Эрдмийн зөвлөл жилд  бүр хуралдаж Хустайд хийгдэж буй судалгааны жил бүрийн тайлан, арга зүйг хэлэлцдэг.

Эрдмийн зөвлөлийн  бүрэлдэхүүн

 
Prof.Dr Н.Банди
"Хустайн Цогцолборт Газар" төвийн захирал, эрдмийн зөвлөлийн дарга
Prof.Dr Б.Баяртогтох
Монгол Улсын Их Сургууль
Биологийн Факультет
Msc Н.Батсайхан
Монгол Улсын Их Сургууль

Dr. С.Болдгийв
Монгол Улсын Их Сургууль
Экологийн тэнхимийн эрхлэгч

Prof.Dr Ш.Болдбаатар
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

Dr. С.Дуламцэрэн
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн зөвлөх
зураг Dr. Лхагвасүрэн
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний лабораторын эрхлэгч
Prof.Dr. Х.Мөнхбаяр
МУБИС-ийн Экологийн төвийн эрхлэгч
Dr. Түвшинтогтох
ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн захирал
Prof.Dr. Ж.Ундармаа
ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн захирал
Dr. Н.Цогтбаатар
ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн захирал
Prof.Dr. С.Цэрэндаш
ХААИС-ийн МААЭШХ-ийн захирал
Т.Мөнхбат
ХЦГТ-ийн менежер, эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • Хоёр жил тутам эрдэм шинжилгээний “Тахь” бүтээл хэвлүүлдэг. Одоо 9 дугаар хэвлэгдээд байна. Энэ товхимолд зөвхөн Хустайд төдийгүй, мөн тахь сэргээн нутагшуулж буй Тахийн талд хийгдсэн судалгааны үр дүнгээс нийтэлдэг
  • Дотоод гадаадын  сэтгүүл, бүтээлийн эмхэтгэлд өгүүлэл нийтлүүлдэг

Холбоо барих

Бичсэн Super User on . Posted in Хустайн нуруу

Төв шуудан  шх 1160, Улаанбаатар -13, Монгол улс

Утас: 976-21-245087

Факс: 976-21-245881

www.hustai.mn

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

FB: khustai

TW: hustai


Хустай оффис

Хустайн Байгалийн Цогцолборт Газар

Бичсэн Super User on . Posted in Хустайн нуруу

Take the video tour on the Hustai!

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нуруу нь ургамал газар зүйн мужлалаар Монгол дагуурын дүүрэгт, экологи газар зүйн мужлалаар хангайн уулт их мужийн Орхон-Туулын савын бэсрэг уулсын мужид, байгалийн бүс бүслүүрийн мужлалаар Туул –Тамирын голын дэд мужид харъяалагддаг, Хэнтийн нурууны сэжүүрийн зүүн хойноос баруун урагш тогтсон цувраа уулс бөгөөд хээрийн бүсрүү түрж орсон ойт хээрийн урд зах өвөрмөгц тогтоц бүхий үзэсгэлэнтэй нутаг юм.

Хустайн нуруу - байгаль

УИХ-ын 1993.11.12 ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон. ХБЦГ нь Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км-т оршино.

 Хустайгаас улаанбаатар хот орох зам

Газар нутаг, Экосистем

Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ) –ын 50.6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 44 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг  217 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл, хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрхээхэй, 10 зүйл голио, 29  зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож, Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн билээ.

 

Эрхэм таны амар амгаланг айлтгая.

Бичсэн Super User on . Posted in Хустайн нуруу

Монголын нэр сайтай тусгай хамгаалалттай газруудын нэг – Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ)-ын цахим мэдээлэл рүү орж, бидний ажил үйлсийг сонирхон буйд тань талархлаа илэрхийлье.

Монгол улсын Засгийн газар ХБЦГ-ын хамгаалалтын захиргааны үүргийг Хустайн цогцолборт газар төв (цаашид Хустай төв гэе)-Төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр шилжүүлсний дагуу бидтус цогцолборт газрын менежментийг хариуцан ажилладаг юм. 2003 онд байгуулагдсан манай төв тус цогцолборт газрын экосистем, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалахын зэрэгцээ экологи, биологи, тахь судлалын чиглэлээр олон улсын хэмжээнд судалгаа сургалт зохион байгуулах, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг олон ажил эрхэлдэг.

Дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу – тахийг  сэргээн нутагшуулах хөтөлбөр 1992 оноос амжилттай хэрэгжиж одоо Хустайн нуруу дэлхий дээр хамгийн олон тахьтай (220) газар болоод байна. Голландын иргэн Ян Боуман, түүний гэргий Инге Боуман, Анктрактидэд монголоос хамгийн анх очиж ажилласан доктор Ж.Цэрэндэлэг нар энэ буянт үйлсийн санаачлан эхлүүлсэн билээ.

Бусад мэдээллүүд...