Сайн дурын ажилтнуудыг ажилуулах хөтөлбөр

Бичсэн Super User on . Posted in Судалгаа

Хустайн байгалийн цогцолборт газар нь Монгол орны нийт тусгай хамгаалалттай газруудаас эко сайн дурын ажилтны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц байгууллага бөгөөд энэхүү хөтөлбөр нь тус цогцолбор газарт 1998 оноос хэрэгжиж эхэлсэн. Дэлхийн олон оронд хэрэгждэг эко сайн дурын ажилтны хөтөлбөрөөс манай хөтөлбөр нь сэргээн нутагшуулж буй зэрлэг адуу тахийг ажиглан судлах үйл ажиллагаанд гар бие оролцох, онгон зэрлэг байгальд амарч ажиллах, монголын нүүдэлчин ард түмний амьдрал, ахуй соёлтой танилцах зэргээрээ онцлог юм.