сургалтын талаар

Бичсэн Super User on . Posted in Судалгаа

Сургалт

  1. Оюутны дадлага
  2. Магистрант, докторантын хээрийн судалгаа
  3. Ян Боуманы тэтгэлэгт ажилтан (бакалавр зэрэгтэй залуу судлаачдыг дэмжих, судалгааны ажлын дадлага олгох зорилготой)
  4. Мэргэжил дээшлүүлэх түр хугацааны сургалтууд
  5. Үндэсний болон олон улсын хэмжээний хурал, уулзалт-ярилцлага, семинар
  • Оюутны дадлага.

Дотоодын их, дээд сургуулиудаас дадлага хийсэн оюутан

Сургууль 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 Бүгд
МУИС 3 6 2 - 4 3 3 3 3 3 3 3 36
МУБИС 5 2 3 7 3 3 3 3 3 1 1 2 36
ХААИС - 1 3 3 2 3 3 3 3 - 1 1 23
ХТК - - - - - - 4 6 6 3 4 6 29
Бусад - - - - 1 1 6 7 8 2 1 1 27
ДҮН 8 9 8 10 10 10 19 22 23 9 10 13 151

Дадлага хийсэн гадаадын оюутнууд

Улс 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 Бүгд
АНУ - - - - - 3 - - - - - - 3
Англи - - - - - - 1 - 2 - - - 3
Бельги - - - - - - - - 1 - - 1 2
Голланд 2 - 2 3 - - 1 2 1 2 - 2 15
Франц - - - - - - - - 1 - - - 1
Япон - - - - - - - 1 - 2 3 4 10
Колумб - - - - - - - - - - - 1 1
Канад - - - - - - - - - - - 1 1
ДҮН 2 - 2 3 - 3 2 3 5 4 3 9 36
  • Магистрант досторантын хээрийн судалгаа

- ХБЦГ-т судалгаа хийж, МУИС-иас 3, МУБИС-иас 6, ХААИС- иас 3, бүгд 12 хүн боловсролын магистр зэрэг хамгаалсан

- Америкийн 1, Английн 1, Голландын 2, монголын 2 хүн ХБЦГ-т судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан

 

  1. 1.    Ян Боуманы тэтгэлэгт ажилтан

Голландын тахь хамгаалах сан 1998 оноос эхлэн жил бүр монголын нэг залуу судлаачид тахь сэргээн нутагшуулах ажлыг санаачлагч Ян Боуманы нэрэмжит тэтгэлэг олгон, тахийн биологи, экологи, этологийн асуудлаар судалгаа хийлгэж, энэ чиглэлээрээ магистрийн  зэрэг хамгаалах боломж олгож байна.

 

 Ян Боуманы нэрэмжит тэтгэлэг хүртсэн судлаачид

¹

Овог  нэр

Судалгааны сэдэв

Хугацаа

1

Д.Энхээ

Тахийн бэлчээрийн ургамлын идэмж

1998 - 1999

2

П. Ням Осор

Хустайд нутагшуулж буй тахийн экологи, этологийн зарим асуудлыг судалсан дүнгээс

1999 - 2000

3

Д.Болормаа

Сулласан тахийн сүргийн экологийн зарим судалгаа

2000 - 2001

4

Ж.Сэргэлэн

Тахийн азарган үрээний сүргийн зан авир

2001 - 2002

5

Э.Мөнхжаргал

ХБЦГ-т нутагшуулж буй тахь адууны экологийн зарим асуудал

2002 - 2003

6

О.Үүрийнтуяа

Тахийн шинэ сүргийн нутагшилт, унаганы зан төрх

2003 - 2004

7

Д. Нандинцэцэг

Тахийн тэжээлийн шимт чанар

2004 - 2005

8

П.Ганхуяг

Азарга үрээний сүрэг ба үржлийн сүргийн хоорондын харилцаа

2005 - 2006

9

Т.Батбаатар

Азарга үрээний сүрэг ба үржлийн сүргийн хоорондын харилцаа

2006-2007

10

Э.Энхбат

ХБЦГ-ын  ашигт ургамлын тархац, арви

2008-2009

 

2.  Мэргэжил дээшлүүлэх түр хугацааны сургалтууд

Байгууллагынхаа ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, мэргэжил олгох сургалтууд байнга зохион байгуулдаг. Тухайлбал зарим ажилтнаа тогооч, зөөгчийн мэргэжил олгох дамжаанд суралцуулснаас гадна байгаль хамгаалагчдад мэргэжил олгох,, гал түймэртэй тэмцэх, сэргийлэх, бие хамгаалах сургалтууд, судлаачдад үндсэн мэргэжлийн болон англи хэлний, компьютерийн сургалтууд, бусад ажилтнуудад хөтөчийн болон мэргэшүүлэх сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг.

 3. Зохион байгуулсан хурал, семинар

 

  • 1999   - Чонын экологи (ОУ)
  • 2001   - Тахь сэргээн нутагшуулахуй (ОУ)
  • 2002   - Усны шувууд (ОУ)
  • 2003   - Дэлхийн хүн ба нөөц газруудын Зүүн азийн бүсийн

            YIII бага хурал (ОУ)

  • 2004   - Азийн хулан адуу (ОУ)
  • 2005   - Туул голд : аюул аврал

                   Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх нь

  • 2006   - Байгаль орчны хяналт
  • 2007   - Ирээдүйрүү хийх аялал (ОУ)

 Хамтран ажилладаг байгууллагууд

Дотоодын :

  1. МУИС         www.num.edu.mn
  2. МУБИС      
  3. ХААИС
  4. Биологийн хүрээлэн
  5. Ботаникийн хүрээлэн
  6. Геоэкологийн хүрээлэн
  7. Ус, цаг уур орчны шинжилгээний газар

 Гадаадын :

  1. Голландын Элчин сайдын яам
  2. Голландын Тахь хамгаалах сан
  3. Голландын Вахенины их сургууль
  4. Японы Токиогийн их сургууль
  5. Японы Киотогийн их сургууль
  6. Японы Окаяамагийн их сургууль

 Цаашид хийхээр төлөвлөж буй сэдвүүд

  • Цаг уурын дулааралт экосистемд нөлөөлж буй нь
  • Халиун буганы экологи  
  • Саарал чонын байршил хөдөлгөөн
  • Ой нөхөн сэргээх
  • Талхлагдсан бэлчээр сэргээх
  • Хаягдсан тариалангийн талбайг малын бэлчээр болгох

 Эдгээр судалгаанд оролцохыг сонирхогч эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, судлаач, судалгааг санхүүжүүлэхийг хүсэгч хэн бүхэнтэй бид хамтран ажиллахад бэлэн байна.

 

 

Сайн дурын ажилтнуудыг ажилуулах хөтөлбөр

Бичсэн Super User on . Posted in Судалгаа

Хустайн байгалийн цогцолборт газар нь Монгол орны нийт тусгай хамгаалалттай газруудаас эко сайн дурын ажилтны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц байгууллага бөгөөд энэхүү хөтөлбөр нь тус цогцолбор газарт 1998 оноос хэрэгжиж эхэлсэн. Дэлхийн олон оронд хэрэгждэг эко сайн дурын ажилтны хөтөлбөрөөс манай хөтөлбөр нь сэргээн нутагшуулж буй зэрлэг адуу тахийг ажиглан судлах үйл ажиллагаанд гар бие оролцох, онгон зэрлэг байгальд амарч ажиллах, монголын нүүдэлчин ард түмний амьдрал, ахуй соёлтой танилцах зэргээрээ онцлог юм.

Хустай төв - Олон улсын судалгаа, сургалтын төв

Бичсэн Super User on . Posted in Судалгаа

Хустай төв экологи, биологи, байгаль хамгааллын чиглэлээр хээрийн судалгааны олон улсын төв болохыг эрмэлзэж, судалгаа сургалтын материаллаг  нөхцлийг бүрдүүлэхэд ихэд анхаарч байна. ХБЦГ нь уулын хээр, хээр, говийн төлөв байдлыг багтаасан өвөрмөгц тогтоцтой, биологийн олон янз байдлаар баялаг тул экосистемийн тал бүрийн судалгаа хийх бололцоотой юм. Манай судалгааны үндсэн чиглэлүүд нь:

  • нэгдүгээрт:    ХБЦГ дахь биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн, тархац, нягтшлын байдлыг тодорхойлох
  • хоёрдугаарт:  Экосистемийн зарим гол элементийн төлөв байдлыг олон жилээр хянах
  • гуравдугаарт: ХБЦГ-т нутагшуулж буй тахь адууны дасан зохицолт, зэрлэгших явцыг судлах явдал юм.

ХБЦГ-т хийгдэж буй судалгаануудыг дараах байдлаар ангилж болох юм.

I.     Урт хугацааны цэнэл судалгаа

  1. Цаг уур
  2. Ургамал, ургамалжлын төлөв байдал,
  3. Зэрлэг амьтдын нягтшил, байршил
  4. Тахь адууны өсөлт, нөхөн үржихүй, зан араншин
  5. Усны баланс

 II.      Бусад судалгаа

  1. Захиалгат судалгаа
  2. Сургалтын судалгаа (Оюутан, магистрант, докторантууд өөрсдийн судалгааны чиглэлээр) 

Icons

Бичсэн Super User on . Posted in Судалгаа

Төлбөргүй

  • Мэдээллийн төв

Хустайн байгалийн цогцолборт газрын экосистем, түүх соёлын дурсгалт зүйлс, Хустай төвийн үйл ажиллагаа, тахь сэргээн нутагшуулалт зэргийг харуулсан фото зургууд бүхий самбарууд болон биет үзүүлэнгүүд бий. Манай хөтөч мэдээллийн төвийг тайлбарлана.

 Мэдээлэл сурталчилгаа

v  Оройн цагаар ХБЦГ дахь зэрлэг амьтад, ургамал, тахийн тухай англи хэлээр танилцуулга хийнэ.

v  Монголын байгалийн үзэслэн, ХБЦГ, тахь сэргээн нутагшуулалт, хулан, хавтгай, тарвага, буга, мазаалайн тухай богино хэмжээний баримтат кинонууд үзүүлнэ.

 

  • Тоглоом наадгай

v  Сагсан бөмбөг

v  Волейбол

v  Талбайн теннис

v  Агаарын теннис

v  Ширээний теннис

v  Шагай шүүрэх, бөгцөг няслах мэт үндэсний наадгай

  • Явган аялал

Цогцолборт газраар явган аялж, зэрлэг амьтад, шувууд, зүйл зүйлийн цэцэг үзэж болно.

 

Төлбөртэй :

 

  • Бэлэг дурсгалын дэлгүүр

Тус цогцолборт газар, тахьтай холбоотой янз бүрийн бэлэг дурсгалын зүйлс, ном, CD, цэцгийн өнгөт альбом, нутгийн иргэдийн хийсэн эсгий бүтээгдэхүүн, үндэсний хувцас зэргийг худалдан авч болно.

 

  • Дугуйгаар аялах

Уулын дугуй түрээслэн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсийн зөвшөөрөдсөн хэсгээр аялж, ан амьтад, шувууд, түүх соёлын зарим дурсгалт зүйлс үзэж болно.

 

  • Морин аялал

15 номхон морь америк эмээлтэй.

 

  • Хурлын танхим

80 хүртэл хүн оролцох багтаамжтай, зохих техник хэрэгслэлээр тоноглогдсон, гэр хэлбэрийн хурлын танхимтай.

 

  • Саун
  • Машин

Цогцолборт газраар болон орчны бүсээр унаа хөлсөлж аялахыг хүсвэл фурган, болон жип автомашинаар үйлчилнэ.

 

  • Захиалгат хоол

Манай ресторан амт чанар, орц сайтай ази, европ хоолоор дайлахаас гадна захиалгаар үндэсний өвөрмөгц зоог -хорхог, боодогоор үйлчилнэ.

 

  • Холбоо

Сансарын иридиум утсаар дэлхийн аль ч орон руу ярих боломжтой. 

 

  • Интернет  
  • Угаалга

Снукер биллъярд

Module Variations

Бичсэн Super User on . Posted in Судалгаа

This theme comes with different module styles, badges and icons. For each module you can pick a style and combine it with an icon or badge to create your own unique look. Here is a list of the available options:

Styles Box
Badges Hot, New, Free, Top
Icons Download, Twitter, Mail, Bubble, Login, Cart