НИТАЖ

Бичсэн Super User on . Posted in Аялал жуулчлал

Нутгийниргэдэдтулгуурласанаялалжуулчлал

(НИТАЖ)

ХБЦГ-ын орчны бүсд жуулчид хүлээн авч, монголчуудын уламжлалт зан үйл танилцуулж үйлчилдэг малчдын 10 гаруй бүлэг бий. Тэд 5 жил НИТАЖ эрхэлж багагүй туршлагажсан. Жуулчид хонуулдаг  тусгай гэртэй. Малчдын бүлгүүд нүүдэлчдийн ямар зан үйл, уламжлалт арга ажиллагааг жуулчдад үзүүлдэг вэ?

  • Арьс гандах, хэдрэгдэж элдэх, энчлэх, дээл хийх
  • Сур талхидаж элдэх, чөдөр ногт зангидах
  • Хонь, ямаа, үнээ, гүү саах, төрөл бүрийн цагаан идээ хийх
  • Дээл хантааз оёх, буриад гутал хийх
  • Дээс томох, утас ээрэх
  • Эсгий дуглуурга, ширдэг ширэх
  • Араг, савраар аргал түүх
  • Шагай шүүрэх, бөгцөг няслах, морь уралдуулах зэрэг үндэсний наадгай
  •  Урьдчилсан захиалгаар зарим малчдын бүлэг бэсрэг наадам, морин тэргээр нүүх, уламжлалт аргаар эсгий хийхийг үзүүлнэ.