Хустайд айлчлав

Бичсэн Super User on . Posted in Мэдээлэл

Сансрын нисгэгч В.А. Жанибеков, М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар Хустайн байгалийн цогцолборт газарт айлчилж тахийн унаганд нэр өгөв. Памир гэх нэрийг В.А. Жанибеков, Булган гэх нэрийг М.Ганзориг өгсөн байна.  

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Бичсэн Super User on . Posted in Мэдээлэл

Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ.  

Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв-төрийн бус байгууллагаар 10 жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрлөө.

 

Төрийн одонгоор шагнуулав

Бичсэн Super User on . Posted in Мэдээлэл

БОНХЯ Хустай төвийн Хамгаалалтын албаны менежер Ш.Тогтохсүрэнгийн байгаль хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.  

 

Малчдын шилдэг бүлгүүд тодорлоо

Бичсэн Super User on . Posted in Мэдээлэл

Байгаль хамгаалах талаар хийсэн үр дүнтэй олон ажлууд зохион байгуулсан, МАА-с хараат бус орлогын тогтмол эх үүсвэрүүдтэй болж бусдыгаа манлайлсан Хустайн орчны бүсийн малчдын шилдэг бүлгүүд 2013 оны ажлаа дүгнүүлж шагналаа гардлаа.