Хустай төв - Олон улсын судалгаа, сургалтын төв

Бичсэн Super User on . Posted in Судалгаа

Хустай төв экологи, биологи, байгаль хамгааллын чиглэлээр хээрийн судалгааны олон улсын төв болохыг эрмэлзэж, судалгаа сургалтын материаллаг  нөхцлийг бүрдүүлэхэд ихэд анхаарч байна. ХБЦГ нь уулын хээр, хээр, говийн төлөв байдлыг багтаасан өвөрмөгц тогтоцтой, биологийн олон янз байдлаар баялаг тул экосистемийн тал бүрийн судалгаа хийх бололцоотой юм. Манай судалгааны үндсэн чиглэлүүд нь:

  • нэгдүгээрт:    ХБЦГ дахь биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн, тархац, нягтшлын байдлыг тодорхойлох
  • хоёрдугаарт:  Экосистемийн зарим гол элементийн төлөв байдлыг олон жилээр хянах
  • гуравдугаарт: ХБЦГ-т нутагшуулж буй тахь адууны дасан зохицолт, зэрлэгших явцыг судлах явдал юм.

ХБЦГ-т хийгдэж буй судалгаануудыг дараах байдлаар ангилж болох юм.

I.     Урт хугацааны цэнэл судалгаа

  1. Цаг уур
  2. Ургамал, ургамалжлын төлөв байдал,
  3. Зэрлэг амьтдын нягтшил, байршил
  4. Тахь адууны өсөлт, нөхөн үржихүй, зан араншин
  5. Усны баланс

 II.      Бусад судалгаа

  1. Захиалгат судалгаа
  2. Сургалтын судалгаа (Оюутан, магистрант, докторантууд өөрсдийн судалгааны чиглэлээр)