БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Жуулчны бааз
- - 2 цэцэгний зэрэглэлтэй, жилийн туршид ажилладаг, өдөрт зундаа 100 хүн, өвөлдөө 50 хүн хүлээн авах хүчин чадалтай;
- - 2-4 ортой, дотроо нооль, душ бүхий 2, нооль, душгүй 2, нийт 4 өрөө, 2-4 ортой 35 гэртэй;
- - Жуулчдад хангалттай хүрэлцэхүйц боловсон нооль, душ, халуун устай
- - Зундаа 100, өвөлдөө 40 хүн багтаах хоолны танхим бүхий ресторантай;
- - Халуун хоол, хүйтэн шар айраг шимэн тухлан суух хоёр тусдаа задгай террас, пабтай;
- - Монгол, Англи хэлээр боловсруулсан өргөн хэмжээний нарийвчилсан мэдээ бүхий мэдээллийн төвтэй;
- - Дотоодын үйлдвэрлэгчид, нутгийн иргэдээс ирсэн үйлдвэрийн болон гар урлалын бүтээгдэхүүн бүхий бэлэг дурсгалын дэлгүүртэй;
- - Хустайн танилцуулгын богино хэмжээний кино үзэх, ардын урлагийн тоглолт хийх, судлаачдын илтгэл тавих хурлын заалтай;
- - Нарны халаалттай том, жижиг хоёр танхимд байгууллага, улс, олон улсын хурал, семинар, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулдаг;
- - Зөвхөн зундаа ажилладаг “Мойлт” бааз нь уулсын дунд байршилтай, тог цахилгаан үгүй, нам жим тул жуулчид ихэд сонирхдог;
- - Хүсвэл захиалгаар мэргэжлийн ургамал, амьтан судлаачдаар илтгэл тавиулж, хөтөч хийлгэж болно;
- - Өвөлдөө 6 машин багтах дулаан гражтай;