Эко аялал жуулчлал

Posted on Posted in type-a

Хустай жуулчны бааз нь 2 цэцэгний зэрэглэлтэй, жилийн турш ажилладаг. Нэг удаад 100 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Нарны эрчим хүчний халаалттай, том жижиг хоёр танхимд хурал, семинар уулзалт, сургалт зохион байгуулж болно. Байгалийн сайханд амрангаа, ажил хэргээ амжуулах аятай боломжийг танд санал болгож байна.